-Аргын тооллын 5 сарын 25. Лхагва (Буд) гараг (2022)



-Аргын тооллын 5 сарын 25. Лхагва (Буд) гараг (2022)
-Билгийн тооллын 25, шар бар, могойг хүлэгч-25 од, суудал мод, мэнгэ 2 хар, рашааны барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:35.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, ажилчин түшүүлэхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ