Мянгад сумын ахмадын хороо нь сүүлийн жилүүдэд ажлаараа аймагтаа тэргүүлж Ахмадын өргөө, цайны газар болон ойн төгөл байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажил хийж сумынхаа ахмадуудын эрүүл насжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зэргээр ахмадуудаа дэмжин ажилласан байна. Дээрх ажлын үзүүлэлтээр “Улсын тэргүүний ахмадын хороо”-гоор шалгарчээ. Өнөөдөр /2022.03.10/ энэхүү шагналыг Ховд аймгийн Засаг дарга Б. Дүгэржав болон Ховд аймгийн Ахмадын хорооны дарга Ч. Дамбадаржаа Мянгад сумын удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ. Мянгад сумын ахмадын хорооны даргаар А. Цагаач ажиллаж байна. Тус хороо нь 7 тэргүүлэгч 400 гаруй ахмадуудтай үйл ажиллагаагаа явуулж байна. Огноо: 3/10/2022 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 878 Мэдээ таалагдсан: