Мянгад суманд барьж буй 10МВт-ын "Нарны цахилгаан станц"-ын барилга, угсралтын ажил 98 хувьтай явж байна



Эрчим хүчний сайд Н. Тавинбэх Ховд аймагт ажиллав. Энэ үеэр Мянгад суманд барьж буй 10МВт-ын "Нарны цахилгаан станц"-ын барилга, угсралтын ажилтай биечлэн танилцлаа. 



Баруун бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Мянгад сумын тав дугаар багийн нутаг дэвсгэрт  барьж буй тус станцын дэд бүтцийн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажил 98 хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгч компанийн өгсөн мэдээллээр 2022 оны 4 дүгээр сард ашиглалтад орох юм. 

Тус станц ашиглалтад орсноор Ховд аймгийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломж бүрдэх юм. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ