2021 оны хоёрдугаар ээлжийн Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд явагдана



2021 оны хоёрдугаар ээлжийн Төрийн албаны ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстой хамтран олон нийтийн хяналттайгаар 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд нутгийн удирдлагын ордны “Иргэний танхимд” 9 ээлжээр зохион байгуулахаар хуваарь гарсан. 

Энэ удаагийн төрийн албаны мэргэшлийн шалгалтад орохоор 234 иргэн бүртгүүлсэн байна.  Эхний өдрийн шалгалт орон нутгийн цагаар өглөө 07 цаг 30 минутад эхлэх ба шалгалт өгөх иргэд хуваарийн дагуу эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байна.  Нэг ээлжийн шалгалт 2 цаг 10 минут үргэлжилнэ. Шалгалтын салбар комиссоос шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд 11 дүгээр сарын 12-ны өдөр 13,15 цагуудаас зааварчилгаа өгч, шалгалтын цагийн хуваарийг утсаар нэг бүрчлэн мэдэгдэнэ.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ