Өнөөдөр /2021.10.28/ аймгийн удирдлагууд
“Токио-2020” олимпын 32 дахь наадамд Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жингийн төрөлд оролцож хүрэл медаль хүртсэн Б.Болортуяаг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Б. Болортуяад аймаг орон нутаг төдийгүй Монгол улсынхаа нэр төрийг Дэлхийд гаргасан явдалд баяр хүргэж
“Ховдын төлөө” медаль болон 2 өрөө байрны батламж гардуулан өгөв.
Мөн түүний арын албанд ажиллаж, тусалж дэмжиж ирсэн аав Б.Бат-Очир, ээж Б. Цэцэгээг
“Ховд аймгийн хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Дэлхий нийтээр ковид-19 цар тахалтай тэмцэж байгаа энэ хэцүү үед Ховд аймгийнхаа хүн ардад тус дэм болох үүднээс Б. Болортуяагийн зүгээс аймгийн ЗДТГ-т амьсгалын аппарат хүлээлгэн өглөө.