ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 81 хүн эдгэрч, халдварын тохиолдол 88-аар нэмэгджээ



2021 оны 10 дугаар сарын 27-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 28-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 271 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 55 эерэг, 258 сорьцод PCR шинжилгээ хийхэд 33 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 88-аар нэмэгдэж нийт 18387 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 2, Булган сумаас 10,  Дарви сумаас 8, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 4, Манхан сумаас 3, Мөст сумаас 1, Мянгад сумаас 2, Үенч сумаас 5, Чандмань сумаас 2, Цэцэг сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас  47 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.28/ байдлаар нийт 304 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 135 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 169 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 27 нь 0-18 насны хүүхэд, 18 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-2, хүнд-23, хүндэвтэр-135, хөнгөн 174 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 340, сумдад 382 нийт /722/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 81 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 17432 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 49 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 3 нь 1 дүгээр тун, 6 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56133 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52591 хүн буюу 82,8 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 67 хүн хамрагдаж нийт 7006 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ