2021 оны 10 дугаар сарын 20-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 21-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 314 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 67 эерэг, 128 сорьцод PCR шинжилгээ хийхэд 31 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 98-аар нэмэгдэж нийт 17739 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 2, Булган сумаас 17, Дарви сумаас 3, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 3, Мөст сумаас 1, Мянгад сумаас 2, Үенч сумаас 5, Чандмань сумаас 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 58 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.21/ байдлаар нийт 312 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 137 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 12 нь “Ач заяа” эмнэлэгт, 164 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 52 нь 0-18 насны хүүхэд, 21 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-3, хүнд-27, хүндэвтэр-106, хөнгөн 176 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 350, сумдад 440 нийт /790/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 121 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 16743 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 46 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 2 нь 1 дүгээр тун, 4 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56116 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52542 хүн буюу 82,7 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 40 хүн хамрагдаж нийт 6665 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"