2021 оны 10 дугаар сарын 19-ний 08:00 цагаас 10 дугаар сарын 20-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 303 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 88 эерэг, 77 сорьцод PCR шинжилгээ хийхэд 21 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 109-өөр нэмэгдэж нийт 17641 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 2, Булган сумаас 20, Буянт сумаас 1, Дарви сумаас 1, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 4, Манхан сумаас 5, Мөст сумаас 2, Мянгад сумаас 15, Үенч сумаас 2, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 2, Эрдэнэбүрэн сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 47 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.20/ байдлаар нийт 239 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 127 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 22 нь “Ач заяа” эмнэлэгт, 90 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 35 нь 0-18 насны хүүхэд, 25 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-3, хүнд-33, хүндэвтэр-84, хөнгөн 119 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 356, сумдад 447 нийт /803/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 139 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 16622 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 269 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 5 нь 1 дүгээр тун, 16 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56114 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52538 хүн буюу 82,7 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 248 хүн хамрагдаж нийт 6377 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"