2021 оны 10 дугаар сарын 18-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 19-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 469 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 117 эерэг, 72 сорьцод PCR шинжилгээ хийхэд 23 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 140-өөр нэмэгдэж нийт 17532 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 2, Булган сумаас 28, Буянт сумаас 1, Дарви сумаас 11, Дуут сумаас 2, Дөргөн сумаас 5, Зэрэг сумаас 6, Манхан сумаас 6, Мөнххайрхан сумаас 1, Мөст сумаас 1, Мянгад сумаас 7, Үенч сумаас 3, Чандмань сумаас 6, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 4, Эрдэнэбүрэн сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 52 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.19/ байдлаар нийт 291 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 130 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 21 нь “Ач заяа” эмнэлэгт, 140 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 34 нь 0-18 насны хүүхэд, 29 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-2, хүнд-27, хүндэвтэр-93, хөнгөн 169 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 363, сумдад 456 нийт /819/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 135 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 16483 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 90 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 5 нь 1 дүгээр тун, 9 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56109 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52522 хүн буюу 82,7 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 76 хүн хамрагдаж нийт 6377 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"