ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 133 хүн эдгэрч, халдварын тохиолдол 89-өөр нэмэгдлээ



2021 оны 10 дугаар сарын 17-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 18-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 255 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 69 эерэг, 78 сорьцод PCR шинжилгээ хийхэд 20 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 89-өөр нэмэгдэж нийт 17392 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 4, Булган сумаас 17, Дуут сумаас 1, Дөргөн сумаас 3,  Зэрэг сумаас 3, Манхан сумаас 1, Мөст сумаас 1, Мянгад сумаас 1, Үенч сумаас 5, Эрдэнэбүрэн сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас  38 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.18/ байдлаар нийт 309 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 129 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 23 нь “Ач заяа” эмнэлэгт, 157 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 47 нь 0-18 насны хүүхэд, 33 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-1, хүнд-29, хүндэвтэр-95, хөнгөн 184 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 407, сумдад 428 нийт /835/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 133 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 16348 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна.   

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ