Алтай, Булган, Үенч сумдад тус бүр 500 ширхэг оношлуур, 1000 ширхэг амны хаалт олгожээ



Цар тахлын энэ цаг үед халдварыг илрүүлэх оношлуур, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалах амны хаалт нэн хэрэгцээтэй.
Ялангуяа алслагдсан сумдад нөөц, хүрэлцээ муу түүнээс шалтгаалан зарим сумын иргэд оношлуураа өөрсдөө худалдан авч шинжилгээ өгч байгаа тохиолдол ч бас бий. Энэ асуудлыг бага ч гэсэн шийдэх, дэм болох үүднээс аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав орон нутагт томилолтоор ажиллахдаа Алтай, Булган, Үенч сумдад тус бүр 500 ширхэг оношлуур, 1000 ширхэг амны хаалт олгожээ.



Халдварын тархалт зарим сумдад буурахгүй байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос "НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" нээх чиглэлийг өгсөн. Үүний бэлтгэл хангах, ард иргэдийг эрсдэлээс сэргийлэх, халдварыг эрт илрүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд чухал дэм болох нь мэдээж юм. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ