Хөөмийн урлагийг сурталчлах нэг сарын аян эхэллээ




Ховд аймаг 2019 оны 10 дугаар сарын 30-нд Монгол хөөмийг 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж "ГИННЕСИЙН НОМ"-д бүртгүүлсэн түүхэн өдөр тохиож байсан.

Харин өнөөдөр /2021.10.15/ аймгийн ЗДТГ, Соёлын хэлтэс, Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Ховд open” арга хэмжээний нээлтийг хийлээ. Энэхүү арга хэмжээ нь 10 дугаар сарын 15-наас эхлэн бүтэн нэг сарын хугацаанд “Хөөмийн сар” болгон хэд хэдэн ажлыг зохион байгуулж байна. 



Аяны хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөөмийтэй холбоотой мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг, ярилцлагыг бэлтгэж цацах, “Хөөмийн уралдаан” “Ховд open” лайв тоглолтыг цахимаар зохион байгуулж хөөмийн урлагийг нэг сарын хугацаанд сурталчлах юм.
Цаашид хүн төрөлхтний урлагийн сан хөмрөгт нэн онцгой, дахин давтагдашгүй хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлыг жил бүр зохион байгуулах талаар албаныхан онцоллоо. 

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ