Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамтаар Үенч суманд ажиллав. Энэ үеэрээ тус сумын Онцгой комиссын гишүүд, албан байгууллагын дарга, эрхлэгч нартай уулзалт хийжээ.
Сумын Засаг даргын өгсөн мэдээллээр тус сумын иргэдээс өнгөрсөн хугацаанд 400 орчим хүн коронавирусний халдвар авч, эдгэрсэн. Зарим нь эмчилгээний шатанд явж байна. Эрүүл мэндийн төвдөө 20 ортой
“Тусгаарлах байр” нээж халдвар авсан иргэдийг гэрээр болон хэвтүүлэн эмчилж байна. Харин өвөлжилтийн бэлтгэл ажил 70 орчим хувьтай хангажээ.
Аймгийн Засаг даргын хувьд Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, нүүрс татан авах ажлыг шуурхайлах,
"Ковид-19”-ийн халдвар хөдөө орон нутагт буурахгүй байгаа учраас
“НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” нээх бэлтгэл хангах зэрэг хэд хэдэн асуудалд анхаарч хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах чиглэлийг өглөө.
Мөн орон нутагт тулгамдаж буй асуудал түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцов.