2021 оны 09 дүгээр сарын 24-ний 08:00 цагаас 09 дүгээр сарын 25-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 426 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 135 эерэг, 64 сорьцод PCR шинжилгээ хийхэд 9 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 144-өөр нэмэгдэж нийт 14773 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 5, Булган сумаас 20, Буянт сумаас 2, Дарви сумаас 4, Дуут сумаас 5, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 21, Манхан сумаас 8, Мөст сумаас 3, Мянгад сумаас 13, Үенч сумаас 5, Чандмань сумаас 2, Цэцэг сумаас 3, Эрдэнэбүрэн сумаас 6 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 37 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.25/ байдлаар нийт 520 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 290 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 41 нь “Ач заяа” эмнэлэгт, 189 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 51 нь 0-18 насны хүүхэд, 43 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 1, хүнд-30, хүндэвтэр-172, хөнгөн 318 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 872, сумдад 795 нийт /1667/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 294 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 12489 нь эдгэрсэн байна. Харин Жаргалант сумын харьяат иргэн А. 73 настай, эмэгтэй. Дарви сумын харьяат иргэн Н. 62 настай эмэгтэй. Коронавирусаар үүсгэгдсэн халдварт өвчин, нэн хүнд хэлбэр /архаг, хууч өвчний хавсарсан эмгэгтэй/-ийн оношоор БОЭТ-ийн “Тусгаарлах эмнэлэг”-ийн "Эрчимт эмчилгээний тасаг"-т эмчлүүлж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсаныг ЭМЯ-аас ковидын шалтгаант нас баралт гэж бүртгэжээ. Нас баралт 2-оор нэмэгдэж нийт 19 болж байна.
Сүүлийн 24 цагт нийт 87 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 6 нь 1 дүгээр тун, 20 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56002 хүн буюу 88,2 хувь нь 1 дүгээр тунд, 52250 хүн буюу 82,3 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 61 хүн хамрагдаж нийт 4679 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"