2021 оны 07 дугаар сарын 30-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 31-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 296 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 60-аар нэмэгдэж нийт 2397 боллоо.
Тодруулбал, Мянгад сумаас 3, Цэцэг сумаас 2, Мөнххайрхан сумаас 12 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 43 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Цамбагарав багт оршин суух 4,
-Алагтолгой багт оршин суух 8,
-Магсаржав багт оршин суух 5,
-Тахилт багт оршин суух 1,
-Бугат багт оршин суух 1,
-Буянт багт оршин суух 8,
-Наран багт оршин суух 3,
-Жаргалан багт оршин суух 4,
-Рашаант багт оршин суух 2,
-Баатархайрхан багт оршин суух 4,
-Хайрхан баг оршин суух 1
-Малчны хороололд оршин суух 1,
-Баян-Өлгий аймгаас иргэн 1 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.31/ байдлаар 123 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 30 нь 0-18 насны хүүхэд, 4 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс хүнд-6, хүндэвтэр-29 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 27 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн Цэцэг суманд 2, Чандмань суманд 1, Манхан суманд 1 хүний биеийн байдал нь хүндэвтэр байна.
Тэгвэл Жаргалант суманд 204, сумдад 34 нийт /238/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 34 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1987 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.07.31-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2064 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Сүүлийн 24 цагт нийт 427 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 175 нь вакцины 2 дахь, 252 нь 1 дэх тунг хйилгэжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 53668 хүн буюу 84,5 хувь нь 1 дүгээр тунд хамрагдаж, 2 дугаар тунд 48512 хүн буюу 76,4 хувь нь хамрагджээ.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"