Аргын тооллын 5 сарын 6. Пүрэв (Бархасвад) гараг (2021)



Аргын тооллын 5 сарын 6. Пүрэв (Бархасвад) гараг (2021)
-Билгийн тооллын 25, хөх бар, шувуун хошуут-24 од, суудал мод, мэнгэ 8 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулт, бага хар өдөр.
Хулгана, луу, бич жилтнээ хийморийн буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:26-20:11.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, боол шүтүүлэхэд муу болой. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. Зурхайч лам Д. Цогтбаатар. 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ