-Аргын тооллын 5 сарын 4. Мягмар (Ангараг) гараг (2021)
-Билгийн тооллын 23, хар хулгана, тооно-22 од, суудал ус, мэнгэ 1 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:30-20:08.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч морь, бич, тахиа, могой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Равнай үйлдэх, хот балгадын үйл, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, тустай үйлийг бүтээх, мал адгуус муулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал Зурхайч лам Д. Цогтбаатар.