-Аргын тооллын 4 сарын 1. Пүрэв (Бархасвад) гараг (2021)



-Аргын тооллын 4 сарын 1. Пүрэв (Бархасвад) гараг (2021)
-Билгийн тооллын 19, шарагчин туулай, гар од-16 од, суудал огторгуй, мэнгэ 7 улаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-19:22.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна сайн. Гэвч тахиа, үхэр, луу, хонь, нохой, бич жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Замд явах, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, цэрэг хөдөлгөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ