-Аргын тооллын 2 сарын 18. Пүрэв (Бархасвад) гараг(2021)



-Аргын тооллын 2 сарын 18. Пүрэв (Бархасвад) гараг(2021)
-Билгийн тооллын шинийн 7, улаагчин тахиа, гоё хүүхэн-1 од, суудал шороо, мэнгэ 4 ногоон, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр. Хур ус-18:48.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:53-18:19.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Газар усны үйл, үхэгсдийн үйл, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, мэргэ төлгө тавих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, анд нөхөр бололцох, бэр буулгахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ