Дэлхий даяар Коронавирусний цар тахлын халдвар улам нэмэгдсээр байна. Манай улсад ч дотоодын халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж голомтлон гарсаар байгаа юм. Энэ хүнд цаг үед тэргүүн шугаманд ажиллаж байгаа байгууллагын нэг болох Онцгой байдлын газрын алба хаагчдад зориулан Мерси Кор ОУБ-ын Porland хотод байршилтай төв оффисоос амны хаалт, бээлий, халуун хэмжигч зэрэг 7 нэр төрлийн халдвар, хамгааллын хэрэгслийг хандивласан байсан. Хандивын бараа бүтээгдэхүүнийг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, дэд дарга Г.Нэргүй нарт хүлээлгэн өглөө. ВИДЕО: Огноо: 2/5/2021 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1609 Мэдээ таалагдсан: