Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс захиргааны байгууллагуудаас ирүүлсэн 94 албан тушаалын сул орон тоог нэгтгэж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтад 57 иргэн орж, удирдах албан тушаалын 5, дэс түшмэлийн 11, туслах түшмэлийн 27 буюу нийт 43 албан тушаалын сул орон тоог нөхөж, томилуулахаар нэр дэвшүүллээ. Тусгай шалгалтаар нөхөгдөөгүй албан тушаалын сул орон тоог дахин Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, тусгай шалгалт зарлаж нөхөх юм.Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албаны шалгалтыг шударга зохион байгуулж, иргэдэд ил тод нээлттэй байдлыг хангахад анхаарч ажиллаж байна.Энэ удаагийн тусгай шалгалтыг “Ховд аймгийн Засаг даргын Тамгын Газар” пэйж хуудсаар шууд дамжуулсан бөгөөд 11800 гаруй хүнд хүрчээ. Мөн шалгалтын үйл явцыг шууд хянах дэлгэцүүдийг байршуулж ажиллалаа. Огноо: 2/5/2021 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1616 Мэдээ таалагдсан: