Аргын тооллын 1 сарын 22. Баасан (Сугар) гараг (2021)



-Аргын тооллын 1 сарын 22. Баасан (Сугар) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 9, цагаан морь, гоё хүүхэн-1 од, суудал мод, мэнгэ 4 ногоон, түлэхийн барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:31-17:37.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд гар, хавирга, олон яс уулзахад байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс засулахад өвчин өчүүхэн ирэх сайн. Гэвч хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.

           Зурхайч лам Д. Цогтбаатар (Гандантэгчэнлин хийд). 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ