-Аргын тооллын 1 сарын 20. Лхагва (Буд) гараг (2021)



-Аргын тооллын 1 сарын 20. Лхагва (Буд) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 7, шар луу, шийдэм-0 од, суудал ус, мэнгэ 6 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Их хүйтэн-05:02.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:33-17:34.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд чих, сүүж, шагайд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Газар усны үйл, үхэгсдийн үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, анд нөхөр бололцох, бэрийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ