-Аргын тооллын 1 сарын 10. Ням (Адьяа) гараг (2021)



-Аргын тооллын 1 сарын 10. Ням (Адьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 27, шар морь, хонгорцог-17 од, суудал төмөр, мэнгэ 7 улаан, түлэхийн барилдлагатай өдөр. Дашням, лусын буулт, сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:20.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч хулгана, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ