-Аргын тооллын 1 сарын 5. Мягмар (Ангараг) гараг (2021)
-Билгийн тооллын 22, харагчин үхэр, харцага-11 од, суудал уул, мэнгэ 3 хөх, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Бага хүйтэн-11:55.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:14.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар