-Аргын тооллын 10 сарын 3. Бямба (Санчир) гараг (2020)
-Билгийн тооллын 17, шарагчин туулай, шийдэм-0 од, суудал хий, мэнгэ 7 улаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Балжинням, дашнямтай, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:54-18:27.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтно муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
- Цог буян, өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч лам: Цогтбаатар