-Аргын тооллын 9 сарын 29. Мягмар (Ангараг) гараг (2020)



-Аргын тооллын 9 сарын 29. Мягмар (Ангараг) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 13, хөхөгчин гахай, чөдөр-23 од, суудал огторгуй, мэнгэ 2 хар, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:48-18:35.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч могой, бич, тахиа, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, эм найруулах, замд гарах, мал худалдан авахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч лам: Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ