Аргын тооллын 9 сарын 28. Даваа (Сумьяа) гараг (2020)



-Аргын тооллын 9 сарын 28. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 12, хөх нохой, тооно-22 од, суудал төмөр, мэнгэ 3 хөх, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:47-18:37.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуулахад өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа наймаанд сайн. Бэрийн үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, мал адгуус худалдан авахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч лам: Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ