-Аргын тооллын 5 сарын 20. Лхагва (Буд) гараг (2020)



-Аргын тооллын 5 сарын 20. Лхагва (Буд) гараг (2020)
-Билгийн тооллын 28, харагчин гахай, шийдэм-0 од, суудал хий, мэнгэ 8 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Өчүүхэн дүүрэн-22:05.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:08-20:30.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Эрхшээх үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ