Аргын тооллын 4 сарын 30. Пүрэв (Бархасвад) гараг (2020)



-Аргын тооллын 4 сарын 30. Пүрэв (Бархасвад) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 7, харагчин туулай, найралт эх-7 од, суудал огторгуй, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Пүрэвжал барилдлагатай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:36-20:03.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Сургуульд сурах, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, бурхан шүтээн босгох, тахих, бурханд залбирах, сүм дуган нээх, равнайлах, номын хурал байгуулах, хувцас эсгэх, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, номын үйл эхлэх, гүйцээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Хот суурин, байшин, гэр эхлэн барих, төрөл садан болох, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, анд нөхөр бололцох, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ