5-р сарыг дуустал "Маскаа зүүцгээе аян"-ыг хэрэгжүүлнэ

Image may contain: one or more people and people sitting

Шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо өнөөдөр /2020.04.13/ дахин нэгээр нэмэгдэж, нийт 17 тохиолдол бүртгэгдээд байна. Ийнхүү өдөр ирэх тусам халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос орон даяар “Маскаа зүүцгээе” аяныг 5-р сарын 31-ний өдрийг хүртэл зохион байгуулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллах чиглэлээр тодорхой шийдвэрүүдийг гаргасан.
Тэгвэл өнөөдөр /2020.04.13/ аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутагт “Маскаа зүүцгээе” аяныг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг иргэдэд сайтар хүргэж ажиллахыг үүрэг болголоо.

Image may contain: one or more people, people sitting and indoor

Түүнчлэн халдварын болзошгүй эрсдэлийн үеийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор БОЭТ-ийн Халдвартын тасаг, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын шуурхай штабын өрөөг камержуулах шийдвэрийг гаргалаа.

Image may contain: 4 people

Үүнээс гадна хурлаар уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын ажлын хэсгийн Булган суман дахь хилийн боомт, МоЭнКо ХХК-д 5 удаагийн хяналт шалгалтын тайлан мэдээллийг танилцууллаа.

Image may contain: one or more people, people sitting and indoor

Цаашид нүүрс тээвэрлэлтийг уг ажлын хэсгийнхний илрүүлсэн зөрчлийг бүрэн арилгаж ажилласан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу эхлүүлэх юм.

Image may contain: 3 people, people sitting and indoor

Image may contain: 4 people, people sitting and indoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ