Хадлан бэлчээрийн талбайг уснаас хамгаалах ажлыг эхлүүллээ

Image may contain: one or more people, people standing, sky, cloud, shoes, outdoor, nature and water

Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол баг, Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг бол  аймаг, сумын төдийгүй баруун бүс нутгийн хадлангийн гол бүсэд багтдаг. Тэгвэл сүүлийн 10 гаруй жил Ховд голын ус хэд хэдэн газраас тэлж, хальсанаас хадлангийн талбайн 60-70 % нь усанд автаж намагших улмаар ургац алдах, хадлан бэлтгэх ажилд хүндрэл учирсаар иржээ. Тиймээс Мянгад сумын иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хадлан, бэлчээрийн талбайг үер, уснаас хамгаалах далан, усны хаалт хийх ажлыг эхлүүлсэн байна. Бүтээн байгуулалтын энэ ажилтай аймгийн Засаг дарга Б.Дүгэржав 2020.03.30-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.  

Image may contain: 1 person, standing, sky, mountain, ocean, outdoor and nature

Мянгад сумын Цагаан булан багийн Лодойн тохой, Хайр буурь, Багалзуур зэрэг 4 газар 250 метр далан, усны хаалт хийх ажлыг услалтын систем барьж байгуулсан туршлагатай, гүйцэтгэгч компани орон нутгийн 30-аад залуусыг ажлын байраар ханган хийж гүйцэтгэж байна.

Image may contain: 2 people, people standing, child, outdoor and nature

Энэ ажлын үр дүнд тус багийн нийт нутаг дэсгэрийн 50 хувийг ус, үерээс хамгаалж тэр хирээр авах хадлангийн хэмжээ нэмэгдэх чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэлж байлаа. 

Image may contain: one or more people, people standing, sky, cloud, outdoor and nature

Image may contain: 1 person, sky, outdoor, water and nature

Image may contain: ocean, sky, cloud, shoes, outdoor, nature and water

Image may contain: 2 people, people standing, sky, ocean, cloud, outdoor, nature and water

Image may contain: cloud, sky, ocean, beach, outdoor, nature and water











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ