Шинэ төрлийн "Covid-19" коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, Улсын онцгой комисс болон аймгийн Онцгой комисс, төрийн болон төрийн бус байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг иргэд олон нийтэд хүргэх, үнэн зөв, бодит мэдээллээр хангах, онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор иргэдийн эрүүл мэндийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд гэр бүлийн аюулгүй орчинг бүрдүүлэх, цахим оролцоог бий болгох зорилгоор Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Миний гэр бүл аюулгүй орчин" зөв дадал хэвшлийг уриалсан цахим мэдээлэл, сурталчилгаа бүтээх шагналт уралдаан зарлаж байна
Уралдааны удирдамжтай танилцана уу.