-Аргын тооллын 2 сарын 26. Лхагва (Буд) гараг (2020)



-Аргын тооллын 2 сарын 26. Лхагва (Буд) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 3, шарагчин гахай, могойг хүлэгч-25 од, суудал огторгуй, мэнгэ 2 хар, рашааны барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:40-18:30.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, гэр бүрэх, дэлгэрүүлэх ба эрхшээх үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, гөлөг тэжээх, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засалд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, хатуу үйлийн ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 9661-6668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ