ОНЦЛОХ АЖИЛ-13 Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын ТЭЗҮ-г бүрэн боловсрууллаа



Улиран өнгөрч буй "Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,0 сая гаруй толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.

2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-Г БҮРЭН БОЛОВСРУУЛАВ


Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд яригдсан Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцыг барих асуудал шийдэгдэж ТЭЗҮ-г бүрэн боловсрууллаа.
 Жилдээ 300 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх  хүчин чадалтай тус станц ашиглалтад орсноор баруун бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хангах, шөнийн тарифийг тэглэх нөхцөл бүрдэнэ. 



ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ