ОНЦЛОХ АЖИЛ-12 Аймгийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж, эдийн засаг тэллээ


Улиран өнгөрч буй "Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,0 сая гаруй толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.

2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.

АЙМГИЙН ОРЛОГЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСАГ ТЭЛЛЭЭ 



Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 онд 323,6 тэрбум төгрөг, 2018 онд 384,7 тэрбум төгрөг байсан бол 2019 онд 410,0 тэрбум төгрөгт хүрсэн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2017 онтой харьцуулахад 26,6 хувиар, 2018 онтой харьцуулахад 6,5 хувиар өссөн нь аймгийн нийт орлого 2020 онд 11,3 тэрбум төгрөгийг бүрдүүлэх бодит үзүүлэлт болж байна. 
Эдийн засгийн энэхүү өсөлт нь ард иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, алслагдсан бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин хөгжих, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг бий болголоо.  

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ