-Аргын тооллын 2 сарын 19. Лхагва (Буд) гараг /2020/



-Аргын тооллын 2 сарын 19. Лхагва (Буд) гараг /2020/
-Билгийн тооллын 26, хар луу, суулга-19 од, суудал ус, мэнгэ 9 улаан, рашааны барилдлагатай өдөр. Хур ус-12:58.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:53-18:19.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч нохой, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, эд юм бүтээх, Сургуульд сурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа хийхэд сайн. Цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ