Аймгийн Онцгой комиссын ээлжит хурал боллоо



Өнөөдөр /2020.02.05/ аймгийн Онцгой комиссын ээлжит хурал боллоо. Хурлаар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажил цаашид анхаарах асуудал, томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн боомтоор нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хурлаар Булган сумын Ярантын боомтын үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлтийн явцад хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хэсгийг томилон ажиллуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсэг өнөөдрөөс /2020.02.05/ эхлэн 2 өдөр ажиллана.



Мөн хурлаар Засгийн газрын 04 тоот албан даалгаврын дагуу орон нутгийн хэмжээнд махны нөөц бүрдүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. 
Ховд аймгийн хэмжээнд махны үнийг тогтвортой байлгах, ард иргэдэд хямд үнээр мах худалдаалах зорилгоор өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн мах бэлтгэлийн компаниуд 200 гаруй тонн махыг нөөцлөөд байна. Цаашид 40 гаруй тонн махны нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд тус ажлыг “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу МХГ, ХХААГ-ын дүгнэлтэд үндэслэн, 1 кг махыг 7000 төгрөгөнд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авахаар шийдвэрлэлээ.
Тус ажилд шаардагдах 300 сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг “Хөшөөт хөгжил сан”-гаас 2020 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл түр хугацаагаар гаргаж, гүйцэтгэлээр санхүүжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Онцгой комиссын хурлаас гаргасан шийдвэрийн талаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржаваас тодруулав.

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ