Аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг дээшлүүлэх, олон Улсын менежментийн тогтолцооны шаардлага хангасан үйл ажиллагаатай Нутгийн захиргааны байгууллага болох зорилгоор сүүлийн 2 жилийн хугацаанд Чанарын удирдлагын баг ажиллуулсан. Тэгвэл 1-р сарын 31-нээс 2-р сарын 3-ны өдрүүдэд ЗДТГ-ын үйл ажиллагаанд чанарын удирдлагын MNS ISO 9001:2016 буюу ISO 9001:стандартын хэрэгжилтийн түвшинг тодорхойлохоор олон Улсад итгэмжлэгдсэн “Монсертф” ХХК-нийн анхдагч баталгаажилтын аудитын баг ажиллалаа.
Энэ сарын 3-ны өдөр Мэргэжлийн аудиторуудын багийнхан анхдагч баталгаажилтын дүгнэлт, тайланг танилцуулж, ЗДТГ-ын ажилчдад цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зөвлөгөө, зөвлөмжийг өгсөн юм. Энэ үеэр аудитын багийн ахлагч П.Цэцэгмаа “Аудитын багийнхан Ховд аймгийн ЗДТГ-ыг уг стандартыг амжилттай хэрэгжүүлсэн гэж үзэж баталгаажуулалтын зөвлөлийн хуралд гэрчилгээ олгох саналыг хүргүүлнэ” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
ВИДЕО: