Мэргэжлийн ангиуд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна



Шинэ төрлийн коронавирусийн халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Олон улсын хэмжээнд онц байдал зарласан. Одоогоор манай улсад уг халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас уг халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

ВИДЕО:





Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан Уйгарын тусгай бүсэд шинэ төрлийн коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн ба ялангуяа хилийн боомттой бүс нутаг халдварт өртөх өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Тиймээс уг халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагаас эхлэн албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.


Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн, Мэргэжлийн хяналтын, Хэв журам сахиулах албадууд, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, ЗООНОЗ өвчин судлалын төвийн мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний техник, багаж хэрэгсэлийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, алба, мэргэжлийн ангийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ