Аймгийн Засаг даргын Тамгын газар MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэн ажиллана



Аймгийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулж, олон улсын жишигт нийцсэн ил тод, нээлттэй үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор 2018 оны 9-р сараас эхлэн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллахаар “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа.



Уг стандартыг нэвтрүүлсэнээр байгууллагын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог шаардлагын дагуу бий болгох, удирдамжаар хангах, хэрэгжүүлэх, улам боловсронгуй болгох боломж бүрдэж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ илүү ил тод, нээлттэй, хүнд сурталгүй болно хэмээн үзэж байна.

ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ