Өнөөдөр /2020.02.01/ аймгийн Онцгой комиссын гишүүд 95 хувийн ирцтэйгээр хуралдаж, шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, анхаарах зарим асуудлын талаар хэлэлцлээ.
Хурлын үеэр Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу аймгийн мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлтгэл бэлэн байдал, ханиад томуугийн өвчлөлийн талаарх мэдээллийг сонсож цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцсон юм. Хурлаас 15 заалт бүхий шийдвэр, үүрэг чиглэлийг гарган холбогдох байгууллагуудад нь хүргүүлэн, хяналт тавьж ажиллахаар боллоо.
ВИДЕО: