Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Улсын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг чиглэл, зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлж ажиллах, мэргэжлийн байгуулагын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс Ховд аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. Хурлын үеэр аймгийн ЭМГ, БОЭТ-ийн удирдлагуудын мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар ярилцан 10 гаруй заалт бүхий шийдвэрийг гаргасан байна.Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр өнөөдөр 14 цагийн орчимд Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор БНХАУ-ын ШУӨЗОрноос манай улсын 2 иргэн орж ирсэн. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тэднийг коронавирусийн халдварын нууц үе нь өнгөртөл тухайн боомт дээр тусгаарлах шийдвэр гаргалаа. Мөн нүүрсний тээвэрт явж буй тээврийн хэрэгсэлийг ариутгах, жолооч нарт нь урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажиллахаар боллоо. ВИДЕО: Огноо: 1/28/2020 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1893 Мэдээ таалагдсан: