Ховд аймагт "Эмч эмнэлгийн ажилчид болон жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах ТТӨ, томуугийн вакцины мэдлэг, хандлага, дадлыг судлах судалгаа" явагдана



Халдварт өвчин судлалын үндэсний төв, АНУ-ын өвчин хяналт сэргээлтийн төв, Даян дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ хамтран Улсын хэмжээнд "Эмч эмнэлгийн ажилчид болон жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах томуу томуу төст өвчин, томуугийн вакцины мэдлэг, хандлага, дадлыг судлах судалгаа"-ны ажлыг эхлүүлээд байна. Энэхүү судалгаанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон Улаанбаатар хотын 8 дүүрэг, Ховд, Орхон, Баянхонгор, Увс, Төв, Хэнтий аймгуудын эрүүл мэндийн байгууллагын эмч ажиллагсад, дээрх нэгжүүдийн жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдах юм.



Иймээс энэхүү судалгааны ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн томуугийн тандалтын албаны эмч Уртнасангаар ахлуулсан эмч нарын баг Ховд аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг БОЭТ, ЭМГ, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөлийг хамруулан тухайн судалгааны танилцуулга, мэдээлэл, тухайн судалгаа ямар арга аргачлал, журмаар явагдах талаар мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа.  

ВИДЕО:

 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ