-Аргын тооллын 11 сарын 4. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /



-Аргын тооллын 11 сарын 4. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 8, хөхөгчин могой, яруу эгшигт-21 од, суудал шороо, мэнгэ 8 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Даваажишин барилдлагат, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:40-17:30.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулбал нас уртасна сайн. Гэвч гахай, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, хишиг даллага авах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, газар тариалангийн үйлы, хувцас эсгэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ