Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна



Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн түүхт 50 жилийн ойн баярын нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн төв талбайд болов. Нээлтэд Ховд аймгийн Онцгой байдлын газрын үе үеийн удирдлага, алба хаагчид, аймгийн удирдах ажилтан, хамтран ажиллагч байгууллага, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцсон юм. 



Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал зохион байгууллаа. Мөн Галдан бошигт хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Үүний дараагаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн түүхт 50 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт аймгийн ХДТ-т боллоо. 

ВИДЕО: 


























<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ