Аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүхээр ахлуулсан Улсын комиссын бүрэлдэхүүн Дөргөн суманд ажиллав



Ховд аймгийн Дөргөн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Толхын Ойл” ХХК-ийн гүйцэтгэсэн 250 хүний суудалтай “Соёлын төв”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах “Улсын комисс”-ыг аймгийн Засаг даргын А\702 дугаар захирамжийн дагуу байгуулсан. Тус комиссыг аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх ахалсан бөгөөд МХГ, ОБГ, Аудит, ГХБХБГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 дугаар сарын 31-ний өдөр Дөргөн суманд ажиллалаа.



Энэ үеэр сумын “Соёлын төв”-ийн барилга угсралтын ажлын зураг, төсвийн дагуу шалгаж, хянан баталгаажуулан хүлээн авах шийдвэр гаргав. Тус “Соёлын төв”-ийн барилгыг “Толхын Ойл” ХХК-ийн 40 гаруй ажилтан гүйцэтгэсэн. Ингэхдээ орон нутгийн тодорхой эрхэлсэн ажилгүй 20 орчим иргэдийг түр ажлын байраар хангасан аж. Мөн Улсын комиссын бүрэлдэхүүн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эм ди констракшн“ ХХК-ийн гүйцэтгэсэн “Дөргөн сумын төвийн тохижилт”-ын ажлыг хянан шалгав.








<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ