Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан Эрүүл мэндийн газарт боллоо



Ховд аймгийн ИТХ-ын 2019 оны ажлын төлөвлөгөөнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн өдөр, Тэргүүлэгчдийн хуралдааныг орон нутгийн албан байгууллага дээр хийж, тухайн салбарын асуудлыг газар дээр нь хэлэлцэж шийдвэрлэхээр тусгасан байдаг. Иймээс Ховд аймгийн ИТХ-ын 2019 оны ажлын төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдааныг 10 дугаар сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн газарт зохион байгууллаа.



Хуралдааны хүрээнд орон нутгийн Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй аймгийн дэд хөтөлбөрүүдийн явц, үр дүн болон Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа, Нийтийн номын санг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Магсарын Баянзулын нэрэмжит болгох, Төрийн дээд шагналд уламжлах, Сумдын ЗДТГ-аас аймгийн Мал эмнэлгийн газарт хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай гэсэн 4 асуудлыг тус тус хэлэлцэв.

ВИДЕО:













<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ