Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Жаргалант сумын залуучуудын дунд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд Жаргалант сумын 12 багийн 168 залуучууд оролцож 51 бизнес санаа танилцуулав. ВИДЕО:Жаргалант сумын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ"-ний шилдэг бизнес санаагаар Баатархайрхан багийн иргэн Нямгэрэл ахлагчтай “Дуу, дүрс бичлэгийн студийн үйлчилгээ”, Рашаант багийн иргэн Ахмаралын “Цогц сургалтын үйлчилгээ”, Бичигт багийн иргэн Энхтуул ахлагчтай “Гутлын салон”, Алагтолгой багийн иргэн Э.Сувд-Эрдэний “Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, Буянт багийн иргэн Б. Хишигзулын Ховд –Аялал, Магсаржав багийн иргэн Үлэмжнарангийн “Элдэвтэй гурил” төслүүд шалгарч, тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй зээлд хамрагдах эрхийн бичиг гардан авсан юм. < Огноо: 10/30/2019 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1817 Мэдээ таалагдсан: