“Тайёо бридж интернэшнл” ХХК-ны дэргэдэх “Тайёо” япон хэлний сургалтын төв нь 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд япон хэлний бүх шатны сургалт, бичиг баримтын орчуулга үйлчилгээ, 1-2 жилийн хугацаатай хэлний сургуульд зуучлах, ахлах болон дунд ангийн сурагчид 1 сарын хугацаатай хэлний сургуульд суралцангаа аялах, эмнэлгийн орчуулга гэсэн таван чиглэлээр тогтвортой үйлчилгээ үзүүлж байна. Энэхүү сургалтын төв нь 10 жилийн хугацаанд Монгол Улсаас Япон улс руу нийт 1000 гаруй оюутан залуусыг зуучилж, амжилттай суралцуулсан байна. Тэгвэл “Тайёо” япон хэлний сургалтын төвийн Ховд салбар хоёр дахь жилдээ орон нутагт үйл ажиллагаа явуулж, Ховд аймгаас одоогийн байдлаар 8 суралцагчийг Япон улсын хэлний сургуульд зуучлан суралцах боломжийг бүрдүүлжээ. Энэхүү сургалтын төв нь сурагчид, оюутан залуусыг Япон улсад зуучилж, хэлний сургуульд суралцах боломж бүрдүүлдэг аж.
Та бүхэн тус төвд суралцаж хэлний бэлтгэлийн шалгалтыг өгч тэнцсэнээр Япон улсын Токио, Сайтама, Чиба,Ёкохама, Нарита, Оосака, Нагоя зэрэг газруудад суралцах боломжтой ба япон хэлний сургууль нь 1 жилд 4 удаа буюу 1,4,7,10 дугаар сард байнга элсэлт авдаг бөгөөд 1-2 жилийн хугацаатай суралцаж төгсөх юм. Хичээл 7 хоногийн 5 өдөр үргэлжлэх бөгөөд 1 өдөрт 3 цаг 30 минутын хугацаатай хичээллэдэг байна. Ирц болон шалгалтын оноо сайн бол сургуулиас бага хэмжээний тэтгэлэг авах боломжтой байдаг байна. Мөн японд суралцангаа 7 хоногийн 28 цаг ажиллаж байр, хоол, унаа, хэрэглээны зарлагуудаа олох боломжтой гэдгээрээ давуу талтай юм байна. Эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, чадварлаг боловсон хүчин болох хүсэл тэмүүлэлтэй сурагчид, оюутан залуусыг дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Япон орны хэл соёл, түүх уламжлал, техник технологийн хөгжлөөс суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг "Тайёо" Япон хэлнйи сургалтын төв та бүхэнд олгож байна. Тайёо япон хэлний сургалтын төвийн Ховд салбар Буянт зочид буудлын өргөтгөлийн байранд үйл ажиллагаа явуулж, элсэлт авч байна.
<